Шууд Chart

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулна

2016-02-16 12:19:15

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж төслийг боловсруулжээ.

Харин уг хуулийн төслийг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Хуулийн төсөлд тахарын болон статистикийн байгууллагыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгажээ.


Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулна  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй