Шууд Chart

Барааны гарал, үүслийн дүрмийг шинэчлэн баталлаа

2016-02-16 12:22:43

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр байгуулсантай холбогдуулан Засгийн газрын 2009 оны 88 дугаар тогтоолоор баталсан “Барааны гарал үүслийн дүрэм”-д зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.

Үүнтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг үндэслэн “Барааны гарал үүслийн дүрэм”-ийг Засгийн газраас хавсралтаар шинэчлэн баталлаа. Энэ дүрэм батлагдсанаар олон улсын гэрээ хэлэлцээр хэрэгжиж, тарифын хөнгөлөлт эдэлснээр гадаад худалдаа эрхлэгчдэд татварын хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх юм.


Барааны гарал, үүслийн дүрмийг шинэчлэн баталлаа  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй