Шууд Chart

Гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг байнгын хороодтой зөвшилцөнө

2016-02-16 13:23:26

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цөмийн аюулгүй байдлын тухай 1994 оны конвенц”, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц”, “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай”, “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-ыг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Эдгээр протоколд тус тус нэгдэн орсноор манай улсын хувьд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад холбогдох хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хөрш орнуудын баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайтар судлах, цөмийн материалын биет хамгаалалт, цөмийн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.

Тус конвенциуд нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа юм.


Гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг байнгын хороодтой зөвшилцөнө  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй