Шууд Chart

12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000 төгрөг хураана

2016-02-16 15:14:27

Засгийн газраас олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Тодруулбал,

  • 12 хүртэлх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1000,
  • 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000,
  • 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 төгрөгийн хураамж авах юм Ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянга хүртэл байхаар журамд тусгажээ.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, Монгол Улсын авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод үүрэг болголоо.


12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000 төгрөг хураана  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй