Шууд Chart

Зарим наадмын товыг зарлав

2016-02-17 15:30:19

Хаврын морин уралдааны тов эхнээсээ гарч байна. Албан ёсоор зарлаагүй зарим уралдаан шинийн гурванаас эхэлсэн.  Одоогийн байдлаар энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд тус аймгийн баруун бүс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мөн өөрийн аймгийн баруун бүс, Биндэр суманд хойд бүс, Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах “Жавхлант шарга”-ын уралдаан, Орхон аймагт “Алдартнуудын баяр” наадам болно.

Түүнчлэн энэ сарын 22-нд Архангай аймгийн Өлзийт суманд “Алтан зуу”-гийн, 28-нд Цагаанхөтөлд “Дүнжингарав” хаврын бүс, Хэнтий аймгийн Галшар суманд тус аймгийн өмнөд бүс, гуравдугаар сарын 1-нд Хэнтий аймгийн “Сэцэнханы хурд”, 5-нд Өвөрхангайд хаврын бүс, 6-нд Орхон аймагт дээд гурван насны уралдаан тус бүр болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зарим наадмын товыг зарлав   
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-17 16:09
өвөрмонголчууд, манай монгол хоёр л наадам их хийх юм даа, хятадын сөнөөх бодлогын л үр дүн шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй