Шууд Chart

МАН-ын дарга М.Энхболд хүчирхийллийн хэргийн хамсаатныг ажилд нь томилсон гэв

2016-02-17 17:58:44

Өнгөрөгч есдүгээр сард Төв аймгийн Баянчандмань суманд тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг 24 настай Б гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан.  

Хохирогч бүсгүй одоо ч эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд УИХ-ын эмэгтэй гишүүд түүнд туслаж байгаа талаар ч мэдээлэл хүргэсэн. Тус хэргийн сэжигтэн  Б.Ханбаатар цагдан хорих төвд хоригдож байгаа. Харин хэргийн хамсаатан гэгдэж байсан Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Ариунболдыг буцаан ажилд нь томилсон талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. Тэрбээр үүнийг эсэргүүцэж байгаа аж.


МАН-ын дарга М.Энхболд хүчирхийллийн хэргийн хамсаатныг ажилд нь томилсон гэв  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй