Шууд Chart

Г.Ганхуяг: Х.Мөнхбаатар зодог тайлах болсон нь биеийн байдал, МҮБХ хоёроос үүдэлтэй

2016-02-19 10:18:06

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын харцага Г.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ түүний багш гэдгийг олон хүн мэднэ байх. Аварга өчигдөр гадаад руу томилолтоор явсан болохоор Х.Мөнхбаатарт “Намайг ирэхээр өнөөдөр хийх гэж байсан хэвлэлийн бага хурлаа хийгээрэй” гэсэн юм билээ. Түүний зодог тайлах болсон шалтгаан нь биеийн байдал, МҮБХ хоёроос үүдэлтэй. Өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын дөрвийн даваанд хүч үзэж байхдаа гэмтэлтэй байсан мөрөө мулталчихсан юм. БНСУ руу явж, нэлээн эмчлүүлсэн боловч дээрдээгүй. Улсын арслан цолтой хүн түрүүлэх хэмжээний бэлтгэл хийж, барилдах ёстой. Гэтэл тэр санасандаа хүртэл бэлтгэл хийж чадахгүй байгаа болохоороо ийм шийдвэрт хүрлээ. Нөгөө талаар Х.Мөнхбаатар шиг амжилт үзүүлсэн хүн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэх ёстой. Гэвч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар Засгийн газар руу тодорхойлолт хүргүүлэх нь битгий хэл огт санаа тавьдаггүй. Иймд энэ бүхэнд сэтгэл дундуур байдаг болохоор арай эрт зодог тайлахад хүрлээ. Уг нь би түүнийг Улсын аварга цолонд ойрхон гэж бодож байсан юм. Надад маш их харамсалтай байна" гэсэн юм.   

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах гэж буйгаа өнөөдөр олон нийтэд зарлаж, цаг товлосон ч түр хойшилжээ.

Төрийн наадам 20 настайдаа улсын цолтны гэр бүлд багтаж, 2005 онд улсын заан, 2007 онд улсын арслан цол хүртсэн түүнийг яагаад ийм шийдвэр гаргах болсныг хэвлэлийнхэн янз бүрээр бичиж байна. МҮБХ-ны тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой 2012 онд хийсэн маргаанаас нь үүссэн болов уу гэх таамаг их байна. Р.Нямдорж түүнийг 2012 оны улсын баяр наадамд зодоглохдоо допингийн шинжилгээгээр хориотой бэлдмэл хэрэглэсэн гэсэн бол Х.Мөнхбаатар өөдөөс нь “2007 оны улсын баяр наадмын долоогийн даваа эхлэхийн өмнө та “Миний хүү Ганбаатарыг заан цолонд хүргээд өгөөч, би чамд 70 сая төгрөг өгье” гэсэн биз дээ. Би худлаа барилдахыг хүсээгүй учраас үнэнээрээ барилдаж түрүүлсэн. Түүнээс хойш та намайг маш их хавчдаг болсон” гэсэн юм.

Түүний дараа Р.Нямдорж шүүхэд хандаж, нэр хүндээ сэргээлгэнэ гэсэн ч одоо болтол нам гүм хэвээр байна. Иймд Х.Мөнхбаатар хэвлэлийнхэнд тун удахгүй зодог тайлах тухайгаа мэдэгдэхээс гадна Р.Нямдоржийн найраа хийх гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй үгийг дахин сөхөх тухай нутгийн бөхчүүдээс нь сонслоо. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ганхуяг: Х.Мөнхбаатар зодог тайлах болсон нь биеийн байдал, МҮБХ хоёроос үүдэлтэй  
Үзсэн: 4059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.9.xxx [112.72.9.xxx] 2016-02-20 21:29
2009 onii naadam r tm ym bolson shuu 13 nii uyachdiin naadam dr neg xuurai axdaa bi tanai nzad gomdoj bn (usuhbayr awargiig xelsen) gd nulims unagaj bxiig nudeeree xaraad suuj blaa
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-02-20 07:59
ene oron garan nohor zodog tailsan ch yadag ym uyndaa sensaatslaad b gaa ym buduun gedesnees oor uy b gaa ym uyn gavyat tamirchin be ulsad hed shovgorson gej gavyat avaad b val bugdeeree avah b lgui
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-02-19 19:49
Zass yu gej soliorood bgan bi munhbaatar ih demjdeg munhbaatar uuruu muudaad 3 4 iin davaand zaaland unaad bdag bolson shde ue iin erhembayar sainbayar jargalsaihan ymr bna uuruu barildahgui unaad bdag boloo bzde yun avarga odoo avarga avna gej munhbaatar tuuhend baihgui zodog tailna ntr gej yu soliorood bgan
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-19 16:24
нямдорж
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-19 16:24
нямдорж
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-19 16:23
ганбаатар зайлаасаа
223.62.215.xxx [223.62.215.xxx] 2016-02-19 13:27
2009 onii naadam shig sanaj b.a Usuhbayr avargatai barildsan barildaan neleen buhimduulsan barildaan bolson shuu ganbaatar arslan geh met buhchuud barits songoonii baritsnaas barildaan urgeljilj baihad guij ochij Usuhuu avargiig tushij bosgood baisan ter jiliin naadam ih haramsaltai baisan baihdaa arsland maani

Бидэнтэй нэгдээрэй