Шууд Chart

Дээд гурван насны морьдын уралдаан боллоо

2016-02-22 12:04:07

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд энэ сарын 19-нд “Барс” группын ерөнхийлөгч М.Мөнхбат, З.Мөнхбат, МСУХ-ны тэргүүн Б.Батбаатар нар дээд гурван насны хурдан морины уралдаан зохион байгууллаа. З.Мөнхбат нь өнгөрсөн жил зохиогдсон Өндөр гэгээний даншиг наадамд хонгор морь аман хүзүүдүүлсэн бол Б.Батбаатар нь тус наадмын эрлийз дээд насанд хар азаргаа түрүүлгэсэн билээ.

Азарга.  

1. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн алдарт уяач  Д.Батхуягийн хүү Наранмандахын хонгор халзан.

2. Төв аймгийн Бүрэн сумын уяач С.Энхтүвшингийн хээр.

3. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Х.Батсуурийн хүрэн.

4. Хэнтий аймгийн Мөрөн сумын уяач Р.Батжаргалын хамар цагаан хээр.

5. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач О.Мөнхжаргалын буурал.  

Их нас.  

1. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Л.Алтангэрэлийн хар.

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Р.Сувдаагийн халиун.

3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач, “Барс” группын захирал М.Мөнхбатын зээрд.

4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач, Б.Даваадоржийн даншиг хээр.

5. Дундговь аймгийн Хулд сумын уяач Д.Пүрэвсамбын загал.  

Соёолон.

1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Б.Баярсайханы хүү Лхагва-Очирын уясан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Н.Амгалангийн хээр.

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Сүхбаатарын хээр.

3. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач П.Сүрэнжавын хонгор.

4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Мөнхбатын зээрд халзан. Энэ хүлэг Ламын гэгээний 370, ММСУХ-ны 20 жилийн баяр наадамд түрүүлж байсан билээ.

5. Дундговь аймгийн Хулд сумын уяач Т.Мэндсайханы хүрэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дээд гурван насны морьдын уралдаан боллоо   
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-22 12:29
хөдөө хаваржилт хүндрээгүй л юм байна даа

Бидэнтэй нэгдээрэй