Шууд Chart

“Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа

2016-02-23 11:29:19

Гааль, Татварын ерөнхий газрын дэргэд “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. 

Энэ төв нь гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэгтэй байх аж.

Мөн тус газрын үйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг 2016 оны төсвийн багцаас хуваарилах юм байна.

“Гааль, татварын мэдээллийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь:

- гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах

- нэгдсэн сангийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэн гааль, татварын албанд тайлагнах

- гааль, татварын мэдээллийн технологийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн ажиллагааг хангах

- НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид олгох урамшууллын системийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах ажлыг хариуцна.


“Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй