Шууд Chart

“Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулган болж байна

2016-02-24 11:26:30

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк хамтран “Нээлттэй өгөгдөл-Их өгөгдөл”-д тулгуурласан тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын тэргүүн туршлага солилцох зорилгоор “Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулганыг зохион байгуулж байна. “Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулганд яам, Засгийн газрын агентлагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож байна. Чуулганы хүрээнд Бүртгэл, статистикийн нээлттэй өгөгдлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтцийн төлөвлөлтөд их өгөгдлийг ашиглах нь, БНСУ-ын практик туршлага, эрүүл мэндийн их өгөгдөл сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна "Нээлттэй өгөгдөл, Их өгөгдөл" хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

Чуулганы нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцож, үг хэлсэн. Тэрбээр “Засгийн газраас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг байгуулж, төслийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Ухаалаг засаг” төслийн хүрээнд төрийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог дэмжих, төрийн мэдээллийн технологийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн өгөгдөл, мэдээллийн нээлттэй орчныг бий болгох зорилт дэвшүүлсэн. Төслийн дүнд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, байгууллага хоорондын ажлын уялдаа, холбоо сайжирч, төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох боломж бүрдэнэ” гэсэн юм.


“Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулган болж байна  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй