Шууд Chart

Д.Авирмэд: Хаврын улиралд насанд хүрэгчид өөрсдөө морио унаж уралд

2016-02-24 15:07:55

Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хаврын морин уралдааны үеэр уралдаанч хүүхэд олноор унаж гэмтдэг болохоор тэд ийнхүү мэдэгдэл хийгээд байна. Тэдний гаргасан судалгаагаар 2013 онд 950 хүүхэд хөнгөн, дөрвөн хүүхэд хүнд гэмтэн, зургаан хүүхэд амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна. 2014, 2015 онд ч мөн ялгаагүй энэ байдал үргэлжилсэн гэв. Энэ талаар Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэдээс лавлахад “Энэхүү морин уралдаан нь түүхэн уламжлалаасаа илүүтэй зугаа цэнгэлийн шинжтэй болсон. Үүний гол хохирогч нь хүүхэд байна. Өвлийн хүйтэн жавар арилаагүй байгаа энэ цаг үед хамгаалалтын хэрэгсэл, даатгалын асуудлыг нь бүрэн шийдээгүй байж хоёр цаг гаруй хугацаанд морин дэл дээр давхиулна гэдэг нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буйн хэрэг. Баяр наадмын хуульд долоодугаар сард болдог Улсын баяр наадмын уралдааныг зохицуулсан ч бусад уралдаанд зохицуулалт хийгээгүй. Тиймээс энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Морио үнэхээр уралдуулах шаардлагатай бол насанд хүрэгчид өөрсдөө уна л даа. Дэлхий дээр манай улс шиг бага насны хүүхдээрээ морио унуулж уралдуулдаг газар  байхгүй. Тиймээс бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Авирмэд: Хаврын улиралд насанд хүрэгчид өөрсдөө морио унаж уралд   
Үзсэн: 2509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-25 09:44
Зөв зөв хийх юм аа олж ядсан тарган га.....нууд өөрсдөө уна эсвэл яг өөрсдийн хүүхдээ унуул. Ядарсан айлын хүүхдэд 10000 төгрөг өгдөг ,морь нь гэж хүч оруулж улангасуулдаг эм тариагаар галзууруулсан маш аюултай , тэгээд морь нь түрүүлбэл хэдэн зуун саяар зардаг ийм Боолын хөдөлмөр насанд хүрээгүй бяцхан хүүхдээр хийлгэхээ боль боль боль
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-24 19:42
Зөв шүү, Наадмаас өмнө хаврын уралдаан хийж морьдоо үнэ хүргэж зарах гэсэн бизнес цаагуураа явж байдаг юм гэсэн. Ялангуяа энэ өвөл, хаврынхыг больчих л хэрэгтэй шдээ.
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-02-24 19:13
Моринхуурын толгой малгайдаа хадчихсан уяачид морио унаад уралдуулж байна гээд төсөөлсөн чинь инээд хүрчихлээ.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-02-24 19:06
Монголд Тод манлай алуурчид хэт олширсон нь үнэн! Үнэхээр зугаацах гэж байгаа бол өөрсдийн тарган, туранхай эхнэрүүдээ шалдан унуулж уралдуулаад тэр шовгор малгайгаа өмсөөд алхаж үз!
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-02-24 18:58
Асуудлыг ёстой зөв гаргаж тавьсан байна! Уяачид нэртэй Алуурчид өөрсдөө унаад, эсвэл яг өөрийн хүүхдээ унуулаад уралдуул! Бусдын үр хүүхдийн амь насаар тоглохоо зогсоо! Сүүлийн 2 жилд 1000 гаруй хүүхэд мориноос унаж гэмтсэн, 10 гаруй хүүхэд амиа алдсан, хичнээн хүүхэд эрэмдэг болсон гээд боддоо, та нар. Элдэв тод мод цолтой уяачид бусдад сайхан харагддаг гэж өөрсдөө боддог байх! Тэгвэл ёстой горьд! Жанжин малгай өмссөн алуурчид гэж бусдад харагддаг гээд ойлгож ав!
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-02-24 18:24
zuitei huuhdiin amiar hedii boltol zugaatsah geed bgaa aluurchid veee
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-02-24 18:24
zuitei huuhdiin amiar hedii boltol zugaatsah geed bgaa aluurchid veee
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2016-02-24 17:40
chinii huuhedeer unuulaagui biz dee bitgii shoudaad bai mashinii osold heden zuun huuhed orj bna bugdeeree mashin unahaa bolii
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-24 17:16
Зөв хүүхэд мал хоёр тамлаж зугаагаа гаргадгаа больцгооё, бид 21-р зуунд амьдарч байна
118.70.170.xxx [118.70.170.xxx] 2016-02-24 17:03
Дэндүү туйлшрал - амьдрал мэдэхгүй хотынхны яриа
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-02-24 16:50
Бөхөөр бол хоол унд зардлыг нь даасан нөхдүүд дэлхийн аварга, олимпийн аварга, дасгалжуулагч нь алдарт уяачид, жинхэнэ барилдсан бөхүүд нь ямар ч цол гуншингүй үлдэж байгаа юм байна л даа.
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2016-02-24 16:47
“Энэхүү морин уралдаан нь түүхэн уламжлалаасаа илүүтэй зугаа цэнгэлийн шинжтэй болсон GENEE TSENGELIIN MANLAI GEJ TSOLOLDOG SH DEE
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-02-24 16:45
zuv hu
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2016-02-24 16:34
XA XA BID DAAGA UNAX UM BNA L DAA GISHVVN NARANXVV M. ENHBOLD, BATXVV, BYAMBATSOGT ,X ULAAN, BATZANDAN, DABAASVREN, ERDENE, BOLORVHULUUN, GANTUMUR, EBI, SU. BATBOLD,BATTULGA, BAT- REDENE, ................G.MET OLON UNAACHTAI BOLOX NI DE ED AJLAA XIIX ZABGVI BOLOX NI DE MORINII AJIL GEED XEN TUR ZASAGAA UDIRDAX BE, IRTS BVRDEXGVI NI DE
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-24 16:27
Зөв.Тэхдээ уяачдад цол олгохдоо өөрийнхөө хүүхдээр, эсвэл өөрсдөө, эсвэл эхнэрээрээ унуулж уралдуулаад амжилт гаргасан бол тэр малгай бүчтэй цол олгох хэрэгтэй. Хүнээр уяулж, хүний хүүхдээр унуулж уралдуулаад эцэст нь морины эцэн цол гуншинтай болно гэж яасан ч байж болохгүй.
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2016-02-24 16:18
TA MALCHIN ARDGVI, MORI UYADAG SAID NAR, UIX-IIN GISHVVDGVI, BOLSON TUR ZASAGTAI BOLSON VED L TANII SANALIIG XVLEEJ ABAX BX DAA ODOOXONDOO TANII NAAD SANAA BOL POP SANAA
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-02-24 16:04
Хөдөлмөрийн яамны сайтад байна шүү дээ , Хөдөлмөрийн яамын сайдын тушаалаар "Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хорилосон ажлын байрны жагсаалтад өвөл хаврын уралдаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулахыг хориглосон" тушаалыг 2016,02,08 ны өдөр батлан гаргасан байна , шүү дээ Энэ тушаалаа олон нийт холбогдох газарт нь мэдээлэхгүй байгаа нь цаанаа учиртай, ичих булчирхайгүй хүмүүс юмаа цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийн төлөө хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж энэ хүйтэн жавартай үед хурдан морины уралдаанууддыг зохион байгуулж эхэллээ , үүнийг хэн хариуцах вэ , энэ төр засаг ард түмний үх хүүхдийн төлөө өчүүхэн ч сэтгэл гаргахгүй ёс зүйгүй аварлаж байгааг эсэргүүцэх цаг иржээ ,
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2016-02-24 16:02
Энэ одоо хэн бэ. Хаврын синдром нь хөдөлсөн нөхөрүү. Удахгүй гарч жагсана дараа нь УИХ д дэвшинэ гэх бий дээ. Та нар орон гэргүй траншэйнд байгаа гуйлга гуйж байгаа хүүхдүүдийг харж хамгаалж хооллож ундалж байгаа юмуу. Энэ талаар хийсэн ажил бнуу бичээч. Унаач хүүхдүүд Монгол цустай Монгол хүүхэд болохоороо өөрсдөө дцрлаж унадаг юм. Аав ээжээс нь зөвшөөрөл авч унуулдаг юм тэнэг гадаад цустай Эрлийзүүдээ
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-24 15:59
Ene nuhurtei uulzaj bagahan tenegt gej heleh yumsan. Tegehiin orond mori unadag robot buteechih. Tegwel hel amgui bolno. Chadahgui baij sadaa boloh durtai.
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-24 15:54
Тэр алдарт уяачдыг нь өөрсдийг нь унуул
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-24 15:50
Malchifd huuhdee mori ynuulah durtai Bol tsaaduulaasaa huuhdiin hee am iig Heden sauar unayylaachee , he'd hen zuun Togrog ui ym be huuhdiin hee eruul mendiin bodooch , bas ta nart ya hir bna shu
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2016-02-24 15:40
Зөв зөв. Гүзуулж байхаар эрүүл болно ш дээ, ядаж. Морио өөрсдөө жингээ хасаж унаж уралдаад өөрсдөө эрүүлжиг. Сдортоор хичээллэг. Эсхүл тэр эхнэрүүдээ унуул. Аль жижигхэн давжаа биетэйг нь шилж унуулж хүүхдүүдийг, бүр тодруулбал таван төгрөгөнд нь болж л унаж байгаа хүүхдүүдийг доромжилж байгаа юм ш дээ. Нэг хичээлийн хэрэглэл, хэдэн зуун мянган төгрөг өгч ядууг нь доромжилж унуулдаг юм билээ. Арай арай, Тэгээд ичих ч үгүй, алтан гулдмай өгнө ч гэх шиг тэр алтыг нь зараад амарч ч чадахгүй хүний морь унаж байгаа хүүхдүүдэд мөнгийг нь тараагаад өгчих. тэгвэл буян болох байлгүй дээ, Бат-Эрдэнэ гуай. Түүнээс тэр алтыг идэх биш, зарах биш гуунд өлгөөд яахав дээ
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-02-24 15:38
Ёстой дэмжинэ шүү. Яааг зөв асуудал.
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2016-02-24 15:36
дэмжиж байна. Тэр нь дээр. Өөрёдөө морио цаламдаад эхнэрээ дагуулж стадион орж цоллуулж байхаар өөрөө эсхүл эхнэрээ унаж уралдуулаад нэрээ гаргасан нь дээр ш дээ. Дэндүү ичмээр, зүгээр л морины толгойн данстай эзэн нь байж, уралдуулсан уяач болж нэрээ дуудуулна, БАс болоогүй стадионд нэг л ганган хувцасласан эхнэрээ цолыг нь мялаахад дагуулж ороод нөгөө мориноос үргэх шахам байж эхнэрээ дагуулчихаад стадион тойрно. Мэддэг хүнд бол ичмээр дамшиг даа гэж ИТгэлт баяны хэлдэг шиг л ИЧИЖ БОЛДОГГҮЙ Л ХҮМҮҮС дээ. Тэр морио өөрсдөө унаад уралд. Тэгээд нэрээ гаргавал цэвэр ш дээ. Хэхэ .кккккк
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-24 15:33
Хаврын уралдаан хийх талаар Засгийн газрын тогтоол гаргуулчихаж чадаж байгаа юм даа Монгол орныг Засгийн газар биш томоохон ТББ, нинжа нар, тэр байтугай хулгайчид удирдаад байгаа юм биш үү
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-02-24 15:30
жилд 10000 морь уралдана гэж үзвэл 2500-3000 хүн ажлын байртай болно
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-02-24 15:30
жилд 10000 морь уралдана гэж үзвэл 2500-3000 хүн ажлын байртай болно
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-02-24 15:29
хахахаха
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-02-24 15:28
том хүмүүс морь унаснаар ажлын байр нэмэгдэнэ дээ

Бидэнтэй нэгдээрэй