Шууд Chart

С.Дамдин: Би төрсөн аавынхаа тухай асуусан боловч ээж хэлэхгүй байсаар "явчихсан"

2016-02-25 07:50:07

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдин “Эр хүн танаа” нэртэй тайлан тоглолтоо энэ сарын 28-нд “UB Palace-ийн концертийн их танхимд зохион байгуулах гэж байна. Мөн өөрийнхөө туулсан амьдралаар уран сайхны кино хийхээр бэлтгэж байгаа аж. Түүнтэй ярилцлаа.

-“Эр хүн танаа” тоглолтын онцлог юу байх вэ?

-Энэ тоглолтынхоо ашигаар би тун удахгүй зураг авалт нь эхлэх уран сайхны киногоо санхүүжүүлнэ. Бага ч гэсэн нэмэр болох байх. Эр хүн гэж гэрээ, төрөө авч явдаг их хариуцлага хүлээсэн хүнийг хэлнэ. Гэтэл сүүлийн үед зарим эхнэр нөхрийгөө хүндэтгэхээ байж, толгой дээр нь гарч байна. Үүнийг буруутгаж, эр хүн гэж ийм байдаг юм гэдгийг дээрх тоглолтоороо мөн харуулахыг зорилоо. Тоглолтын утга гэрээ, төрөө дээдэлье гэсэнд оршиж байгаа. Түүнчлэн нэг ч эмэгтэй уран бүтээлч оролцохгүйгээрээ онцлог. Хөтлөгчөөр яруу найрагч М.Билэгсайхан ажиллана. Тэр “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” бүтээлээ уншиж, үзэгчдийг хөвөлзүүлэх байх.

-Тоглолтод “Элдүүр нь ханасан эр сур”-ууд оролцох болов уу гэсэн хүлээлт үзэгчдэд байна?

-Тийм. Уран бүтээлээрээ өнөө цагт ид гялалзаж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин “Хасар” Б.Жаргалсайхан, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Мөрөөдлийн театр”-ын гурван залуу зэрэг уран бүтээлчид оролцоно.

-Таны бодлоор орчин үеийн залуус жинхэнэ Монгол эр хүн шиг байж чадаж байна уу?

-Үүнийг л энэхүү тоглолтоороо харуулах гээд байгаа юм. Эр хүн гэдэг бол зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг, бие биенээ хайрладаг, нэгддэг байх хэрэгтэй. Гэтэл одоогийн залуус идэж, уухаа ихдүүлэхээрээ өмнө нь нөхөрлөж байсан найзуудаа орхиж байна. Дээхнэ үед айлууд талын нэг тарчихсан хэрнээ л хэн, хэндээ үнэнч, нэгдэх гэж зүтгэдэг байсан. Гэтэл өнөөдөр баячууд нь тарж, ядуус нь эвлэлдэхээр зүтгэж байна. Энэ байдал тун удахгүй эхлэх кинонд ч шингэнэ.

-Тэгвэл эр хүн ямар байх ёстой вэ?

-Хүн хүнийхээ төлөө үхэх гэж эхээс төрдөг байх. Хэн хэнийгээ хайрладаг, зорилгодоо, ажилдаа, бодолдоо үнэнч, нэг л зангаараа байдаг хүнийг эр хүн гэнэ. Намайг бага байхад нутгийн минь ах нар баяжих гэж биш ар гэрээ, төрөө авч явах гэж зүтгэдэг байсан. Тэднээс хөрөнгөтэй хүн тодроогүй. Олон эрүү шүүлт давсан нь ч бий. Анхны Ерөнхий сайд А.Амар, Чин ван Ханддорж нар манай нутгаас төрсөн. Өвөө маань Ханддоржийн цэрэг явсан гэдэг. Би тийм л эрчүүдийн дунд өссөн болохоор одоо ч тэднийгээ жинхэнэ эр хүмүүс байж дээ гэж үнэлдэг юм.

-Залуусыг их шүүмжилж байна. Та залуудаа жинхэнэ эр хүн шиг явж чадсан уу?

-Бүтээсэн дүрүүд минь л намайг эр хүн шиг явуулсан. Түүнээс биш би амьдрал дээрээ эр хүн шиг явсан гэж хэлж чадахгүй. Би ээжтэйгээ хоёулахнаа өссөн. Ядруухан амьдралтай байсан ч ээж минь намайг хайраар дутаалгүй өсгөсөн. Бид хэн хэнийхээ төлөө явсаар байгаад хагацсан.

-Тун удахгүй эхлэх киноныхоо талаар яриач. Таныг ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж кино бүтээлгэх гэж буй талаар дуулсан?

-“Уулын хөх чоно” нэртэй кино хийнэ. Талын хөх чоно гэж байдаг ч ээж, бид хоёр ууланд өссөн болохоор би ингэж нэрлэх гэж байгаа юм. Гэхдээ энэ кинонд зөвхөн ээжийн минь тухай биш, миний ч туулсан амьдрал гарна. Эхээс төрснөөс эхлээд одоо үе хүртэл харуулна гэж найруулагч хэлсэн. Ээж минь амьдралдаа аравхан жил хүнтэй ханилсан. Гэхдээ их сайхан сэтгэлтэй хүнтэй таарсан. Энэ киноны найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатар ажиллана.

-Дүрүүдийг сонгосон уу?

-Найруулагч маань намайг мэндэлж буйгаас эхлээд харуулна гэсэн болохоор бага болон идэр насыг минь гэрэлтүүлэхээр хоёр хөөрхөн хүү сонгогдох нь тодорхой. Одоогоор хэн гэдэг хүү тоглуулахаа төлөвлөөгүй байна. Ээжийнхээ дүрд би жүжигчин О.Энхтуулыг тоглуулахаар саналаа өгсөн боловч Германд амьдарч байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Ээж минь өндөр биетэй, эршүүд яг л О.Энхтуул шиг хүн байсан болохоор түүнийг хамгийн түрүүнд бодсон хэрэг л дээ. Харин эгчийнх нь дүрд Б.Эрдэнэцэцэгийг тоглуулахаар төлөвлөж байсан. Харин одоо ээжийнхээ дүрд жүжигчин Б.Эрдэнэцэцэгийг сонгоод байгаа. Тэр надад дуртайяа зөвшөөрсөн. Тиймээс ээжийнхээ эгчийн дүрд тоглуулах өөр нэг бүсгүй бодож сууна.

-Ээжтэй тань 10 жил хамт амьдарсан хүн байсан тухай та хэллээ. Кинонд тэр хүний тухай өгүүлэх үү?

-Өгүүлнэ. Түүнийг н.Доржсүрэн гэдэг байлаа. Тэр хүний дүрд Ц.Цэрэнболдыг тоглуулна. Нутгийн нэлээн харамч өвгөнөөр Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнаранг сонгоод байгаа. Би багадаа тэр харамч айлд ороод хатавчных нь өмнө сөхрөөд суухаар тарваганы толгой эсвэл хэнхдэгийг нь шидэж өгдөг байсан юм. Цаана нь цар дүүрэн мах байхад тэгж их харамладаг байсан шүү дээ. Түүний дүрийг манай Мийгаа сайн гаргаж чадна аа.

-Зураг авалт хэзээ, хаана эхлэх вэ?

-Цас гүйцэд хайлаагүй үе буюу дөрөвдүгээр сарын эхээр хотын ойролцоох газар авна. Харин цас тарлантаад ирэх үед буюу хавар, зун, намрын зураг авалтаа нутагтаа хийнэ. Би чинь Булган аймгийн Бугат суманд төрсөн. Гэхдээ манай сум сүүлд Буянт сумтай нийлсэн болохоор Буянтаар овоглодог. Миний өссөн газарт Өрмийн цагаан нуур, Галуутайн шовгор хайрхан гэж бий. Тэнд зураг авалтаа хийж, жилийн дараа гэхэд үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Гагцхүү хөрөнгө мөнгө хэрхэн шийдэгдэх бол доо...

-Та төрсөн аавынхаа талаар хэр сайн мэдэх вэ?

-Огт мэдэхгүй. Ээжээсээ хичнээн ч удаа асуугаад “Тэрүүгээр яах гээд байгаа юм” гээд хэлээгүй. Ээж минь сэтгэлийн хаттай, зоригтой байсан болоод тэр үү өчүүхэн ч дурсаагүй. Бурхан болохынх нь өмнөхөн хүртэл асуухад “Хэлэхгүй” гэсээр байгаад "явчихсан".

-Тэгвэл ээжийнхээ талаар дурсаач?

-Ээжийг маань С.Баасанжав гэдэг, их эршүүд хүн байсан. Ганцаарахнаа намайг өсгөсөн. Манайх баян чинээлэг айл байгаагүй. Нэг морь, нохой, 30 орчим бог малтай байлаа. Тийм амьдралыг ээж минь надтай хамт үүрч явсаныг бодохоор муухан эр хүнээс дээр байж гэж бахарахдаг бас өрөвддөг. Дээрх киногоо “Уулын хөх чоно” гэж нэрлэсэн нь ч бас учиртай. Гичий чоно бэлтрэгнийхээ төлөө амиа ч өгөхөөс буцдаггүй. Бэлтрэгийг нь суйлах гэсэн хүнийг танивал тэр зүгээ буруулаад бэлтрэгээ хад асганы завсар нуудаг. Хонины гүзээнд хүртэл хийж зуугаад зугтдаг үе бий. Ер нь хүний санаанаас гарамгүй арга ухаантай амьтан. Бэлтрэгээ найдвартай газар нуусан гэж үзвэл шаардлагатай үед өөрийгөө буудуулж үхэж чадах зоригтой. Талын чоно зээр, гөрөөсөөр хооллож, энэ мэтийн сүүхээ гаргаж чаддаггүй бол уулын чоно дээрх арга ухаанаараа онцлогтой. Тэр чанар нь ээж шиг минь миний төлөө амь, биеэ үл хайрлаж, зүтгэсэнтэй нь төстэй санагддаг.

-Ээжтэйгээ өнгөрүүлсэн, сэтгэлд тань хамгийн тод үлдсэн дурсамжаасаа уншигчидтай маань хуваалцаач?

Тэр үед манайд тэрэгний үхэр байдаггүй байлаа. Уулнаас мод буулгахад ээж миний хоёр мөрнөөс тус бүр таван мод бэхэлж зүүгээд явуулна. Харин өөрөө арав арваар нь чирээд буулгадаг байсан. Том ч биетэй, бяртай хүн байлаа. Тэр л миний санаанаас гардаггүй юм.  

-Бөхийн удам байсан болов уу?

-Аав нь шонхор цолтой Совд гэдэг хүн байсан гэдэг. Даншгийн наадамд барилддаг байсан шиг байгаа юм. Би өвөөгөө харж байгаагүй ч ээж маань намайг ааваараа овоглосон.

-Та оюутан болоод явахдаа ээжийгээ нутагтаа үлдээсэн гэдэг байх аа?

-Тийм. Тэгээд ч Доржсүрэн гэдэг сайн хүнтэй суусан болохоор миний сэтгэл арай жаахан амарсан л даа. Харамсалтай нь намайг театрт ажилд ороод удаагүй байхад тэр хүн хүнд өвчин тусч аймаг орж эмчлүүлэхээр явсан гэдэг. Гэвч харьж ирж чадалгүй бурхан болсон юм билээ. Миний хойд аав болсон хүн их сайхан сэтгэлтэй. Намайг хүн болгох гэж бурханаас тусдаа залагдаж ирсэн байх. Ёстой л аавын оронд аав болж явсан. Хонь яаж төхөөрөх, тарваганы арьсыг хэрхэн өвчих, тэргийг ямар модоор яаж хийх, ер нь юмханаар юм хийхэд сургасан.

-Таныг оюутан байхад ээж тань эргэж ирээд онгоцоор буцахдаа нэг хөгжилтэй зүйл тохиолдсон гэдэг?

-Онгоц яг хөөрөх гэж байхад нь бид хоёр арай гэж амжиж очсон юм. Узелиэр “Булган аймаг руу явах Баасанжав гуай онгоцондоо сууна уу” гээд зарлаж байсан нь одоо ч чихэнд сонсогдох шиг. Тэр үед би “Ээж минь та хоцрох нь түргэхэн яваад онгоцондоо суу” гээд дах, дэгтийг нь бугуйн дээр нь тохоод цааш явуулсан. Гэтэл онгоцныхоо наахан очоод дахаа өмсөөд, дэгтийгээ өмсөх гээд суучихдаг юм байна. Тэр үед онгоцны үйлчлэгч бүсгүй цонхоороо дуудаад ч нэмэргүй. Арга ядахдаа бууж ирээд сугадаад онгоц руу орж байгаа харагдсан. Тэрийг нь сүүлд асуухад өөдөөс “Хэн мэдэх вэ золиг гэж. Тэр мөлгөр цагаан онгоцны дээр яаж гардаг юм билээ. Ямартай ч дээр нь сууж явах байх гэж бодоод дах, дэгтийгээ өмсөхөөр суусан юм. Гэтэл нэг охин гарч ирээд хөтлөөд оруулчихсан. Тэгсэн тэнд хүн байж суухын аргагүй халуун байсан шүү” гэдэг байгаа. Ээж минь хөдөө л амьдардаг байсан болохоор сумынхаа төв рүү ховорхон орсон. Тэгсэн хэрнээ Улаанбаатарт надтай уулзах гээд ганцаараа ороод ирсэн байгаа юм шүү дээ. Тийм их зоригтой.

-Тэгээд таныг яаж олсон юм бол?

-Нутгаас замын унаанд дайгдаж, тээврийн товчоон дээр буух үед нь морин тэрэгтэй нэг өвгөн таарсан гэсэн. Түүнд “Улсын багшийн дээд сургууль орж хүүтэйгээ уулзах гэсэн юм. Та тэр сургуулийг олоод өг” гээд таван төгрөгөөр хөлсөлж манай сургуулийн өмнө хоёр шуудай мах сугавчилчихсан буусан байгаа юм. Сургууль руу орж, хичээлийн хуваарь харж байгаад “Кино драмын анги” гэснийг хүнээр олуулаад хоёрдугаар давхарт байх манай ангийн өмнө хүрээд ирсэн байсан. Намайг хичээлээ завсарлаад гараад ирэхэд нэг их танил дээл, лоовуузан малгайтай хүн ханын зураг үзээд буруу хараад зогсож байв. Би ч ээжийгээ маш их санаж байсныг хэлэх үү гүйж очоод тэврээд уйлсан. Гэтэл ээж огт тоосон шинжгүй “Миний хүү чинь ямар сайхан гэрт амьдардаг юм бэ. Олон ч найзтай болж” гээд тэс өөр юм ярьсан. Сэтгэлийн их тэнхээтэй хүний л зан тэр байх. Би дараагийн хичээл орох багшид учраа хэлж, чөлөө авч оюутны байр руугаа явахаар автобусанд суусан чинь ээж шалан дээр нь хөлөө жийгээд суучихсан. Кондуктор нь “Та энд сууж болохгүй. Сандал байна шүү дээ” гэхэд “Эгчид нь энд суухад амар байна аа” гээд хөдөлдөггүй. Тэгэхээр нь би тэр кондукторын хамт “Хүмүүс орж, гарахад хэцүү байна шүү дээ” гэж байж босгосон. Тэр үед ээж маань автобус, машин, байшин, гэрэл энэ тэрийг их гайхаж байсан.

-Та өөрөө кинондоо тоглоно биз дээ?

-Найруулагч Б.Сүмхүү гуай надад нэг удаа “Би чамайг Хөх чонын дүрд тоглуулахаа аль хэдийнэ шийдсэн байсан. Чи л энэ дүрийг гаргаж чадна. Үүнд тоглож чадах жүжигчин чамаас өөр байхгүй” гэж хэлж билээ. Би ч чадах чинээгээрээ тоглосон. Харин энэ кинондоо би эхлэл хэсэгт нь л цухасхан гарна. За хоёулаа яриагаа энэ хүргээд өндөрлөе. Үлдсэнийг нь үзэгчид киноноос үзэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд улам их амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Дамдин: Би төрсөн аавынхаа тухай асуусан боловч ээж хэлэхгүй байсаар "явчихсан"  
Үзсэн: 11929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.118.xxx] 2017-02-19 22:30
Manai aab bulgani bugat opmiin goloor baisan fani fuhai ih yaridag baisan odoo eej mini baigaa 88 nasfai ta bylganaar ochbol eejfeu uulzbal conun baih
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-02-27 17:12
Ц.ТӨМӨРБААТАР ЭНЭ 2 ЭРДЭНЭСАНТЫН БАТХАН УУЛНААС САНСАР САНГИЙН АЖ АХУЙ ХӨГНӨ ХАН ХҮРТЭЛ ИХ МОНГОЛ ЭЛСНИЙ БҮХ БУГЫГ АК-47 ООР ТОМ ЖИЖИГГҮЙ НАМНАЖ ДУУСГАСАН ДАА, АНД ЯВСАН АЛАГ ПАЖЕРОГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ ТӨВ АЙМАГТ МӨРДӨГДӨЖ БАЙХАД НЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ХЭРЭГЛЭЭНД УЛС ХУВИАРЛАСАН БАЙСАН. ХАЙРАН САЙХАН ХАНГАЙН БУГАНУУДЫГ ХУЖААГЫН ГАРТ ӨГСӨН ДӨӨ.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-02-25 16:18
Magadgui ene khuniig khajuud n baisan yum shig yriad bgaa nukhudiin akh duu,khamaatan sadan n ene khuneer ter olon amitanii amiig tasluulsan shuu.
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-02-25 16:18
Бугын Дамдин гэдгийг намайг гээд андуураад байдаг хөөрхий дөө Урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Дамдин бид 2-ыг дандаа андуурах юм даа
202.131.234.xxx [202.131.234.xxx] 2016-02-25 15:05
АН ХИЙДЭГГҮЙ ХҮН ХАА БАЙСАН ЮМ..... ДАМДИН ГУАЙ ДАА АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ АМЖИЛТ ХҮСЬЕ КИНОГОО ЗААВАЛ ХИЙГЭЭРЭЭ
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2016-02-25 14:51
ene urchger har uvgun chini avgaitaigaa niilj baahan hun zalilalsan sh de anugiin viza gargana gej buzariin har avgai ni odoo baidag yum bolov uu humuus ni odo hurtel munguu avch chadaagui sh de
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-02-25 14:02
Odoo ene nuhuruur buga urjuuleh ajil hiilge
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-02-25 12:44
xvn ingeed galzuurchixdag ym bna.odoo eejiigee yallax n bna shdee galzuuraliin shinj ilerch
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-25 11:53
Amjilt2
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-02-25 11:37
МОНГОЛЫН ХӨХ ЧОНО таньд амжилт хүсье.жүжигчид нь нэг их мөнгө нэхэхгүй тоглоод өгөөсэй.саяхан автобусанд явж байгаа харагдсан
202.179.6.xxx [202.179.6.xxx] 2016-02-25 11:30
Эр хүний мухар даа
124.158.74.xxx [124.158.74.xxx] 2016-02-25 10:58
буга намналаа гээд нээх буруутгасан байх юм. ямар улсын иөнгө төгрөг идэж ууж завхайрсан биш. хүн амьтан зодож зовоосон биш ёстой яршиг байна. заавал хүн өөлөх гээд өвчигнөх юм зарим амьтад. АМжилт хүсье
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-25 10:56
amidral yamar dardan bdag bish.er hvn aldaal biz.alddaggvi hvn b.auu.irves argalnaas bolood odoo ved hvniig hvrtel alaad bgaa bizdee.saihan jvjigchindee ervvl enhiig hvsie
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-25 10:39
Хэдэн буга алсан нь хэнд хамаатай юм хэдэн тэрбумаар нь Энхбаяр шиг цусалчихсан биш
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-25 10:36
Дамдин гуай амьжилт хүсье урт удаан наслаарай ,Булганыхан цоглог шүү
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2016-02-25 10:28
Ulsiin $$$ idsen hvmvvs yagaaad shorond orj ylaa edlehgvi baina ve? Buga alsanaas Tom yal shvv dee .buga ahiad vrjine. Uls iin horongo nemegdehgvi shvv dee
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-02-25 10:21
humuus myy talig ni haraad bh yim ene hun hergee huleegeed yalaa uureed garaa biz de tsaana ni hun huls uguud hiilgesen bj taaraa harin ter humuusiig helelgui eeree uurch garsan gej duulsan shan yran buteelch shuu tanid yrt ydaan nas eruul enhiig husie
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-02-25 10:17
Хангайн хишгийг хүртээ л биз яадийн. Улсын мөнгө хулгай хийсэн биш. Харин жүжигчин хар Уранаа энэ хүний нууц хүүхэд гэсэн шүү
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-02-25 10:12
ЖИНХЭНЭ ХАЛХЫН САЙХАН ЭР ЯВСАНДАА . ЗҮС ЦАРАЙ, НУРУУ, ХООЛОЙ ЯРИХЫН БАЙХГҮЙ САЙХАН ЭР. ЗАХ ЗЭЭЛИИН ҮЕД ЖААХАН АЛДСАН Л БАЙХ ТЭРИИГ ОДОО ЯРИАД ЯАХАВДЭЭ ШИИТГЭЛЭЭ ЭДЭЛСЭН БОЛОО
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-02-25 10:11
Нэг зүйлийг хэлхэд хүний өнгөрсөн бол өнгөрсөн л байдаг шүү дээ. Өнгөрсөнөөр нь та нар хоолоо олж идэхүү энэ хүн чинь эх орондоо энэ Монголдоо дурсагдах их олон сайхан дүр бүтээсэн хүн зүгээр л тайван орхи л доо. Таньд амжилт хүсэе киногоо дуусгахаар чинь заавал үзнэ.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-25 10:10
баригдсан нь 90 буга болохоос хэдэн мянган буга ц****** нь харуулсан даа
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-02-25 10:03
eejiigee sanchihlaa mongoliin bvh saihan eej nart ervvl enh urt udaan naslaarai gej hvse
203.169.48.xxx [203.169.48.xxx] 2016-02-25 10:01
Үнэхээр сайхан хүн шүү. Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Уран бүтээлд нь амжилт хүсэж кино гарахыг тэсэн ядан хүлээж байна. Урт удаан наслаарай та минь
202.55.183.xxx [202.55.183.xxx] 2016-02-25 09:49
eej ni yasa hoorhon uym be
49.0.185.xxx [49.0.185.xxx] 2016-02-25 09:47
Эрдэнэсант суманд байдаг Батхаан уулын буга энэ хүний гараар дууссан даа. Нүгэл их хийсэн цайрахгүй ээ олон амь тасалсан их муу хэрэг хийсэн
Зоригоогийн охин [202.72.240.xxx] 2017-12-08 12:24
Амь тасалсан хүн яадийн өөөрөө ч гэсэн хонь ямаа үхрийн мах иддэггүй юу.. амь тасалсан хүний нүгэл цайрдаггүй байсан бол Бүх Монгол хүний нүгэл цайрахгүй өөрийх чин ч гэсэн Зүгээр өөрийгөө хичээ Таньд ч бас хэний ч мэдэхгүй байхад хийсэн буруу юм ухвал байгаа л байхдаа Хүн алдаанааса сургамж аваад ахиж хийгээгүй бол болоо юм биш үүү..
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2016-02-25 09:34
Tanid amjilt xvsie myndag cnadalta jvjigcnin snvv
43.242.241.xxx [43.242.241.xxx] 2016-02-25 09:32
eruul enh sain sahna buhnig husehin hamt uran buteeld n amjilt amjilt
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-02-25 09:05
энэ нийгэмд эртний тэр сайхан ховор хүмүүсийн үлдэгдэл байж л таараа таньдаа урт удаан наслахыг хүсье.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-25 09:01
Төв аймгийн шоронд байхад нь уулзаж байсан. Буга намнасан нь хүмүүсийн гуйлт, өөрийнх нь мөнгөний хэрэгцээнээс болсон юм билээ. За даа бусдыгаа чирэлгүй, эр хүний зан гаргаад бүгдийг даагаад орсон байсан. Буруу зүйл хийснээ дотроо өөртөө их гэмшиж байгаа харагдсан. Цаанаа л эр хүний мөс чанар хэлэлтгүйгээр харагдаж байсан. Ах даа болон эхнэрт нь урт удаан наслаарай. Дүү нь архинаас гарсан шүү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-02-25 08:56
Богд уулын бугыг энэ нvгэлт хvн vндсэнд нь дуусгасан шvv дээ, ичихгvй юмоо
183.177.105.xxx [183.177.105.xxx] 2016-02-25 08:52
баригдсан нь 90 буга болохоос хэдэн мянган буга цааш нь харуулсан даа. Хайран сайхан хүн дэмий л их нүгэл үйлдсэн юм.
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-02-25 08:45
Дамдин гуай сайхан уран бүтээлч. Ийм хүмүүс ховордсон доо. Урт удаан, жаргалтай амьдрахыг ерөөе.
43.242.241.xxx [43.242.241.xxx] 2016-02-25 08:37
Хэдэн буга намнасан вэ?
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2016-02-25 08:22
сайхан хүн чанартай хүндээ

Бидэнтэй нэгдээрэй