Шууд Chart

Дотоод нөөц бололцоогоо ашиглан зардлаа хэмнэхийг даалгав

2016-02-26 09:09:43

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаан хоёрдугаар сарын 24-нд боллоо.

Хуралдааны эхэнд МИАТ ХК-иас АСЕМ-ын уулзалтаар ирэх төлөөлөгчдийн нислэгийн цагийн хуваарийг танилцууллаа. Дээд түвшний уулзалтын үеэр тус компани Сингапур, Хонконг, Брюсселийн чиглэлд нэмэлт нислэг үйлдэх бөгөөд дотоодын агаарын хөлгийн түр зогсолтоо Хан-Бумбатын нисэх буудал болон Ховдын нисэх буудалд хийхээр төлөвлөснийг эргэн харж, зардал хэмнэх үүднээс хотын ойролцоох зогсоолуудыг ашиглахыг Үндэсний зөвлөлөөс санал болголоо.

АСЕМ-ыг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд зориулж “Шангри Ла” зочид буудалд байгуулах “Хэвлэлийн төв”-ийн тохижилтын ажил үргэлжилж байгаа  бөгөөд 400 орчим сэтгүүлчийн ажиллах  танхим болон дүрс эвлүүлгийн өрөөнд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг хэлэлцлээ. Эдгээрийг өндөр үнээр худалдан авахаас илүүтэй дотоод нөөц бололцоогоо ашиглан бүрдүүлэхийг Ерөнхий сайд чиглэл болгов.

Уулзалтанд оролцох төрийн тэргүүн нар болон өндөр дээд хэмжээний зочдыг байрлуулах “АСЕМ вилла” цогцолборын барилгын ажил дууссан бөгөөд ирэх 6 дугаар сарын 1-нд бүрэн ашиглалтанд орно. “АСЕМ Вилла”-д ажиллах 400 гаруй хүнийг бэлтгэх болон үйлчилгээ, тохижилтын ажлын төсөв төлөвлөгөөг  хоёр долоо хоногийн хугацаанд эцэслэн гаргахыг үүрэг болголоо.

Төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт, урлаг соёлын арга хэмжээний талаар мөн мэдээлэл сонсч, АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан нүсэр тоглолт биш бэсрэг наадам, урлагийн багахан хэмжээний тоглолт зохион байгуулж, соёл урлаг, ёс заншлаа сурталчлах нь зүйтэй гэж үзлээ.


Дотоод нөөц бололцоогоо ашиглан зардлаа хэмнэхийг даалгав  
Үзсэн: 1563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй