Шууд Chart

“Дүнжингарав-2016” уралдаанд түрүүлж, айрагдсан хүлэг

2016-02-29 16:01:18

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдаан өчигдөр Хүй долоон худгийн “Цагаан хөтөл”-д 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн уралдаанд 1000 гаруй хурдан хүлэг хөх тэнгэрт тоос өргөв. Цастай байсан ч зам сайн зассан нь хүүхэд, морь эсэн мэнд барианд ирэхэд том тус боллоо. Ингээд тус уралдаанд айрагдсан эрлийз болон азарга, их нас, соёлон насны хүлгийг уяачдынх нь хамт танилцуулъя.

Эрлийз нас

  1. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Л.Дамбадаржаагийн хамар цагаан соёолон. Энэ Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн адуун сүргээс гаралтай юм. Л.Дамбадаржаа нь хул морио Улсын баяр наадамд 1990, 1991 онд айрагдуулж, хар даагаа түрүүлүүлж байв.
  2. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Монгол Улсын манлай уяач С.Лувсандэмбэрэлийн хээр. 2013 онд Архангай аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадмын эрлийз дунд насанд аман хүзүү, 2014 онд Улсын баяр наадамд гурав, Дундговь болон төвийн бүсийн хурд даншиг наадамд дөрөв, 2015 оны улсын баяр наадам, ММСУХ-ны нэрэмжит наадамд айрагдсан.
  3. Төв аймгийн Зуунмод сумын харьяат уяач Д.Алтанхуягийн хонгор. 2015 оны Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадмын эрлийз дээд насанд айргийн гуравт давхиж байсан.
  4. Төв аймгийн Түмэнцогт сумын харьяат уяач Д.Даваа-Эрдэнийн хүрэн. Энэ хүлгийг Монгол Улсын тод манлай уяач Д.Мөнхбат уясан.
  5. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Гантөмөрийн хүрэн. Үүнийг Монгол Улсын тод манлай уяач С.Төмөр-Очир сойсон. Сүхбаатар аймагт өнгөрсөн жил болсон зүүн бүсийн хурд даншиг наадамд эрлийз дээд насанд айргийн гурав, ММСУХ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдалсан билээ.

Азарга

  1. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Наранхүүгийн Монгол хээр. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат уяач Д.Пүрэвдоржийн адуу бөгөөд соёолонгоос эхлэн улс, бүсийн баяр наадамд тав түрүүлж, дөрөв айрагдаад байна. Харин “Дүнжингарав”-т гурав түрүүлж, хоёр айрагдсан юм.
  2. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Сүхбаатарын дүү хээр. Энэ адууны уяа сойлгыг уяач П.Сүрэнжав тааруулсан. 2015 онд “Хутагтын хурд” уралдаанд дөрөв, 2013 оны Улсын баяр наадамд тав, “Их мандал-2012” говийн бүсийн даншиг наадамд тав, 2012 оны Улсын баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан.
  3. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн янзага зээрд. Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд 2013 онд Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадамд шүдлэн насандаа аман хүзүү, 2014 онд “Дорнод талын хурд-2014” уралдаанд дөрөв, тэр жилийн болон дараа жилийн Улсын баяр наадамд айргийн гурав, 2015 онд ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадамд түрүүлж байлаа.
  4. Завхан аймгийн Улиастай сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Л.Цандэлэгийн бор. 2013 оны Эрдэнэтийн хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж байв.
  5. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн бор. Энэ адуу Монгол Улсын алдарт уяач Пунцагбалжирын хүү Энхмөнхийн унаган адуу агаад хэдхэн хоногийн өмнө болсон Сүхбаатар аймгийн “Жавхлант шаргын хурд” уралдаанд айрагдаад байв.

Их нас

  1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач “Хюьндай Элеватор” ХХК-ийн захирал Ч.Хишигбаатарын хээр. Энэ адууг түүнд Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргал бэлэглэсэн. Өнгөрсөн жил ММСУХ-ны нэрэмжит 20 жилийн ойн уралдаанд зургаалсан.
  2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Д.Дэлгэрбаярын хүрэн.
  3. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалын зээрд. Энэ адууг Монгол Улсын тод манлай уяач Д.Онон уясан. 2014 оны Улсын баяр наадамд соёолон насандаа аман хүзүүдсэн.
  4. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн алдарт уяач Н.Нацагдоржийн ягаан халзан. 2015 онд “Дэлтэй цэнхрийн хурд” уралдаан болон 2015 оны Хөвсгөл аймгийн зүүн бүсийн хаврын уралдаан, аймгийнхаа баяр наадамд түрүүлснээс гадна Увс аймгийн баруун бүсийн уралдаанд айрагдсан. Түүнчлэн 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ойн баяр наадамд гурав, Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлж, 2012 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн.
  5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Эрдэнэбаярын хүрэн. Монгол Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу аж.

Соёолон

  1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр.
  2. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Дамбажавын хээр. Үүнийг “Босоо хүлэг” галын ахлагч, Монгол Улсын тод манлай уяач Д.Мөнхбат сойжээ. Өнгөрсөн жил Увс аймгийн 90 жилийн ой баруун бүсийн даншиг наадам болоход айрагдсан.
  3. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Дамбажавын зээрд халзан. Монгол Улсын тод манлай уяач Д.Мөнхбат сойсон.
  4. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Л.Мөнхбаатарын Оч бор. Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд түүний хүү Батболд сойсон байна.
  5. Төв аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Гантөмөрийн хонгор. Өнгөрсөн жил Увс аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд айрагдсан юм.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дүнжингарав-2016” уралдаанд түрүүлж, айрагдсан хүлэг   
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.242.47.xxx [103.242.47.xxx] 2016-03-01 17:45
Энэ жилийн дүнжигарав арай дэндлээ бүх насанд эрлийз морьд айраг түрүү авлаа. Тод манлай Онон юу дутсан гэж нас болгон дээр эрлийз адуу уралдуулдаг байнаа. Соёолонд айрагдсан Хөвсгөлийн Оч бор шинэ цагийн адууг бүсэд хасуулахгүй айрагдуулж өгнө гээд 150 сая төгрөг авсан гэнэ Онон одоо арай дэнднээ.

Бидэнтэй нэгдээрэй