
Тээврийн хэрэгсэл эзэмшигч ААНБ, иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 31-ний өдрийг дуустал хуулийн хугацаанд төлнө үү. Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:
- 1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард
- 2 болон 7 дугаараар төгссөн бол 2-р сард
- 3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард
- 4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард
- 5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард
тус тус албан татвар, төлбөрөө төлнө. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1, 2, 6, 7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй ба захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу.
АТБӨЯХАТ, АБТ, АЗАТөлбөр төлөх цэгүүдийн байршил
АТБӨЯХАТ, АБТ, АЗАТөлбөр төлөх цэгүүдийн байршил
д/д | Дүүрэг | Байршил | Цагийн хуваарь |
1 | Баянзүрх дүүрэг | Баянзүрх дүүргийн татварын хэтэс | 08.30-17.30 |
Дүнжингарав худалдааны төв дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв хураах цэг | ажлын өдөр-08.00-20.00 бямба-10.00-16.00 нямд -амарна | ||
Баянзүрх дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
2 | Сүхбаатар дүүрэг | Сүхбаатар дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
АТҮТ-Циркийн баруун урд хураах цэг | 08.30-17.31 | ||
3 | Чингэлтэй дүүрэг | Чингэлтэй дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
Нисдэг машин худалдааны төв дахь татвар хураах цэг | 08.30-17.30 | ||
4 | Баянгол дүүрэг | Баянгол дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
Баянгол дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
5 | Хан-уул дүүрэг | Хан-уул дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
Цэлмэг тэнгэр хотхон / 3-ДЦС-ийн чанх урд/ | өдөр бүр 08.30-20.30 | ||
6 | Сонгинохайрхан дүүрэг | Сонгинохайрхан дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
Сонгинохайрхан дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
Монгол Хюндэй ХХК-н байр | 08.30-17.30 | ||
Авто худалдааны цогцолбор / 22-н товчооны урд/ | 08.30-17.30 |
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.