
Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.
Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны 260 дугаар тогтоолоор концессийн “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлэгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэгийг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулах эрх олгосон юм. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Эмнэлэгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлэв | ||
Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.