Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2016-03-01 11:53:00

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн товч мэдээллийг хүргэе. 

-  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  2016-2018 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын томоохон хурал чуулган, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг баталлаа.

-  Архивын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн VII хороо, Амарын гудамжинд байрлах 5 давхар барилгыг Тахарын ерөнхий газарт балансаас балансад шилжүүллээ.

-  “Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2015 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

-  “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Шадар сайд Ц.Оюунбаатар  танилцууллаа.

-  Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийг шинэчлэн баталлаа.

-  Канад улсын Торонто хотод 2016 оны 3 дугаар сарын 6-9-нд болох Геологи, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулах бизнес форум болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслүүдээ сурталчлах үзэсгэлэн зохион байгуулах арга хэмжээний зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

-  “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

-  Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжин тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

-  Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргаар томиллоо.

-  Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын, цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олголоо.

 


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо   
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй