
МҮСБХ-ны Супер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд болж байна. Өчигдөр лигийн шилдэг хоёр баг болох "Дархан Гарьд"-ууд "Альянс тех Харцага"-тай тоглолоо.
"Дархан Гарьд"-ын О.Ууганбаяр, А.Тэмүүжин нар бэртэлтэй байгаа тул энэ тоглолтыг өнжсөн. Багийн лидер О.Ууганбаяр байхгүй ч "Гарьд"-ууд тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүлж 12 оноогоор тэргүүлж эхэллээ. Үүнд "Гарьд"-тай нэгдээд удаагүй байгаа Ж.Ричардын нөлөө их байв.
Гэхдээ хоёрдугаар үед "Харцага" бүтэн талбайн хамгаалалт авсан нь үр дүнгээ өгч тооны зөрүүг ойртуулсан юм. Улмаар гуравдугаар үед багуудын өрсөлдөөн ширүүн, тэнцүүхэн өрнөж байлаа. Шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн эхнээс "Дархан Гарьд" хэрэгтэй довтолгоогоо цагаригт хийж дөрвөн онооны тэргүүлэл авсан бөгөөд тэднийх энэ давамгайллаа 10 болгон хүчирхэг өрсөлдөгчөө 108:98-аар буулган авлаа.
Тус тоглолтод Ж.Ричард 28 оноо, 16 самбар, А.Жонес 23 оноо 10 оновчтой дамжуулалт өгч багаа хожилд хөтлөв. Харин "Харцага"-аас К.Блейр 27 оноо, найман оновчтой дамжуулалт, Г.Баттөр 17 оноо авсан бол бусад нь хангалтгүй байлаа.
"Дархан Гарьд"-ууд ээлжит хожлоо авлаа | ||
Үзсэн: 1545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.