Шууд Chart

"Ирвэсүүд" ээлжит хожлоо авлаа 

2016-03-03 18:28:57

Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн шувтаргын тоглолтууд үргэлжилж байна. Сүүлийн гурван тоглолтдоо дараалан хожигдоод байсан "Сентоза Ирвэсүүд" энэ удаад "СБЛ Хасын Хүлгүүд"-тэй учраа тааран тоглолоо. Тоглолт эхлэхийн өмнө хөгжөөн дэмжигчид багаа дэмжихээр спортын төв ордонг дүүргээд байсан юм.

Багууд ч тоглолтын эхнээс ээлж дараалсан довтолгоогоо амжилттай болгож үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байлаа. Harris, Andersan нар шилдэг дамжуулалт, тохолтоор спортын төв ордонг доргиож байв. Хүлгүүд багаараа жигд тоглолтыг үзүүлж зургаан тоглогч 10-аас дээш оноо авсан ба М.Отгонмөнх 19 оноо, долоон самбараас бөмбөг авалт, Harris 18 оноо, 14 самбараас бөмбөг авалт, Б.Билгүүн 17 оноо, Н.Золжаргал 14 оноо, Corbin 14 оноо, 5 дамжуулалт, 8 бөмбөг таслалт гүйцэтгэсэн ч хожиход хангалтгүй байлаа.

Эцсийн мөчид Б.Билгүүн, Т.Санчир дээр алдаа хийж торгуулийн шидэлт амжилттай болсноор "Хүлгүүд" улирлын ес дэх хожигдлоо авсан бол "Ирвэсүүд"-ээс Т.Санчир 38 оноо, 9 самбараас бөмбөг авалт, Mike Anderson 27 оноо, 12 самбараас бөмбөг авалт, С.Эрдэнэдалай 14 оноо, 17 самбараас бөмбөг авалт, Н.Баярбат 13 оноо, 5 ашигтай дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн нь хожиход ихээхэн нөлөөлсөн. Ингэснээр "Ирвэсүүд" улирлын 10 дахь хожлоо байгуулж, хүснэгтийн хоёрдугаар байраа баталгаажууллаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Ирвэсүүд" ээлжит хожлоо авлаа   
Үзсэн: 1491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй