Шууд Chart

Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

2016-03-07 09:31:05

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн.

Гуравдугаар сард 3, 8 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой бөгөөд 1, 2 дугаар сард 1, 6, 2, 7 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлөх үүрэгтэй юм. 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1, 2, 6, 7 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд эзэмшигчид торгууль ногдуулан ажиллаж байна.  
Мөн энэ журмын дагуу орон нутагт байдаг ч Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөхөөр заасан байдаг. Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн холбогдох дансанд төлөх ёстой юм.  Иймд нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч та журамд заасан хугацаандаа татвараа төлнө үү.


Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй