Шууд Chart

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна

2016-03-07 15:01:07

Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээ төслийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа. Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргийн 5 авто тээврийн шалган бүртгэх товчоонд 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 24 цагаар ариутгал халдваргүйжүүлэлтийн байнгын пост ажиллуулж байна.

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай  нийслэлийн Засаг даргын А/167 дугаар захирамжаар ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна  
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй