
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээний 27 байгууллагын 245 төрлийн үйлчилгээ үзүүлэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг “Дүнжингарав” худалдааны төвд байгуулан энэ оны нэгдүгээр сараас ажиллуулж буй. Тус төв өдөрт 2880-6480 орчим үйлчлүүлэгч хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зохион байгуулалтын бүтэц, орон тооны асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгалаа. Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлэх нийтлэг журмыг баталж, орон нутагт энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор эхлүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг орон нутагт байгуулна | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.