Шууд Chart

Интернэтийн хурд нэмэгдэж, хот, хөдөөд үнийн зөрүү ариллаа

2016-03-15 14:04:53

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  “Шийдлийн цаг”-аар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт ажиллах үеэрээ интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг тус газрын дарга Ц.Жадамбаад даалгасан. Үүрэг болгосон чиглэлийн дагуу орон нутагт интернэтийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгөх боломж бүрдлээ. "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрт 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатайгаар гүйцэтгэн, 16 аймгийн төвийг холбожээ. Ингэснээр орон нутагт интернэтийн хурд гурав дахин нэмэгдэж, хэрэглэгчдэд хүргэх үнэ тариф хотынхтой адил болж байна. Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэх нөхцөл бүрдэж, газарзүйн байршлаас үл хамааран интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх боломж нээгдлээ гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа орон нутгийн интернэт холболтын нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.

1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжтай холбогдоогүй байгаа Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт дөрөвдүгээр сарын 1-ний дотор сүлжээний өргөтгөл хийж, интернэтийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгч эхэлнэ.


Интернэтийн хурд нэмэгдэж, хот, хөдөөд үнийн зөрүү ариллаа  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй