Шууд Chart

Манай хоккейчид эзэн орныг барсангүй

2016-03-16 10:47:21

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup-2016”-ын өрсөлдөөн болж байна. Тус тэмцээнд Сингапур, Тайланд, Тайвань, АНЭУ, Монгол Улсын шигшээ баг багтсан.

Манай хоккейчид өчигдөр хоёр дахь тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орны багтай хийж, 5:1 онооны харьцаагаар хожигдлоо.

Одоогоор АНЭУ-ын баг гурван хожил авснаар тэргүүлэгчийн байраа хадгалж үлдсэн бол Тайвань хоёр, Монгол нэг хожилтой удаалж байна. Харин Тайланд, Сингапурын баг хоёр тоглолт хийсэн ч хожлын оноог авч чадаагүй.

Өнөө шөнө Тайланд-Сингапур, Монгол-Тайванийн шийдвэрлэх гурав дахь тоглолт болно.

Манай хоккейчид эхний тоглолтоо Сингапуртай хийж, 11:0 онооны харьцаагаар хожсон. Улмаар өчигдөр тэмцээнийг зохион байгуулагч орны багтай өрсөлдөж, 5:1-ээр хожигдлоо. Өнөө шөнө болох тоглолтод Тайванийн багийг хожиж чадвал хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэх боломжтой.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай хоккейчид эзэн орныг барсангүй  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй