Шууд Chart

Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2016-03-16 13:06:56

Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин болон Дорнод Казахстан мужийн захирагч Д.К.Ахметов нартай уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар болон БИПЕК АВТО-АЗИЯ группын төлөөлөгчид оролцсон юм. Тус улсаас Дорнод, Казахстаны Монгол Улстай хиллэж байгаа аймгуудтай бүс нутгийн хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр бэхжүүлэн ажиллах, машин үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл болон бусад чиглэлүүдээр хамтран ажиллах санал гаргасан байна.

Шадар сайд Ц.Оюунбаатар тавьсан саналыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Мөн тэрээр археологийн чиглэлээр хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрэхийг онцлоод, МҮХАҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай холбон цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Түүнчлэн Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Засаг дарга нартай тусгайлан уулзаж, хил орчмын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцохыг зөвлөсөн юм. Мөн “Нүүдэлчин түмний шатрын тэмцээн” зохион байгуулах талаар хэлээд тус тэмцээнд Казахстаны талаас идэвхтэй оролцохыг уриаллаа.

 


Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй