
Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Алтангэрэлийн Даваанямыг бөх сонирхогчид улсын цол ойрхон бөхөөр нэрлэдэг. Тэрбээр үндэсний бөхөөс гадна жүдо, кураш, бүстэй бөх, казак күрэсий зэргээр барилддаг. Мөн +100 кг-д бүстэй бөхөөр хүч үзэж ДАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ. Наран улсад 2000-2009 онд ажиллаж, амьдарсан түүний амжилтын гараа 2009 оны Галт сумын баяр наадмаас эхэлсэн. Тодруулбал, сумынхаа наадамд түрүүлж, сумын заан, 2010 онд Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.
Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн наадмын дөрвийн даваанд Монгол Улсын харцага Г.Элбэгт өвдөг шороодсон.
А.Даваанямын дархан мэх нь баруун талдаа давхар ачих, хутгах, хөмрөх үе үе сэрвүү барьцнаас сэнжиг тохой татаж дунгуйлддаг.
Улсын цолд ойрхон бөх | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.