
Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг энэ сарын 12-ны өдрөөс 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, шаардагдах вакцин, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах юм байна.
Мөн гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйл ажиллагааны зардалд шаардагдах 26 сая 533 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгажээ.
Гоц халдварт цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтад 26 сая төгрөг зарцуулна | ||
Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.