Шууд Chart

Унгар улстай хамтарч ажиллана

2016-03-18 13:46:29

Монгол, Унгар хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, Улаанбаатар хотын стратегийн хөгжил, бүтээн байгуулалтaд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд харилцан үр ашигтай урт хугацааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Унгар Улсын “Глобал Ток” ХХК-тай  хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичигт нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, “Глобал Ток” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Месарош Иштван нар гарын үсэг зурлаа.  
Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбар, төрийн байгууллагa болон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Унгар болон бусад Европын орнуудын бизнес, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж дараах салбараар хөрөнгө оруулалт татах, санхүүжилт хийх ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнд:

  • Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан
  • Гадаад худалдаа, тоног төхөөрөмж
  • Орон сууц, барилга байгууламж
  • Авто зам, төмөр зам
  • Дэд бүтэц, хот төлөвлөлт, тохижилт
  • Сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж
  • Боловсрол, техник  технологи
  • Соёл урлаг, аялал жуулчлал

Мөн бусад бизнесийн салбаруудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох сургалт явуулах, Унгар улсын дэвшилтэт ноу-хау техник технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.


Унгар улстай хамтарч ажиллана  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй