Шууд Chart

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид лхагва гарагт хуралдана

2016-03-21 11:32:43

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 23-ний өдөр /лхагва гараг/ 10 цагаас НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах, Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох, Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө, Улаанбаатар-орон сууц сангаас Нийслэлийн харъяа төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журамд өөрчлөлт оруулах, Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн 60 жил, Нийслэлийн Боловсролын газрын 85 жил, Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ой, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах, НИТХ-ын ээлжит XXXIV  хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид лхагва гарагт хуралдана  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй