
Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих захирамжийн төслийг боловсруулан санал авах шатандаа явж байна. Захирамжаар тухайн дүүргийн иргэдийг үнэмлэхжүүлэх, мөн нийслэлийн Тээврийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг олгож, хяналт тавьж ажиллахаар зохицуулсан байна.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд 2016 оны эхний улиралд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллах
- Цаг агаар дулаарч цас, мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
- Үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэх
- Хаврын хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн гал түймрийн аюул гарч болзошгүй учир урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг иргэдэд хүргэж ажиллах
- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын гүүрэн гарцны ашиглалт, арчлалт, хамгаалалтыг яаралтай шийдэж, эзэнжүүлэх арга хэмжээ авахыг даалгалаа.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчино | ||
Үзсэн: 387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.