Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Кайрат” баг ОХУ-ын алдарт хөлбөмбөгч Андрей Аршавинтай гэрээ байгуулжээ

2016-03-22 14:53:24
Error loading player: No playable sources found

Алматы хотын “Кайрат” баг ОХУ-ын хамгийн алдартай хөлбөмбөгч Андрей Аршавинтай гэрээ байгуулснаа зарлалаа. 34 настай Аршавин нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд 28 дугаартай тоглох юм.

Цагтаа ОХУ-ын шигшээ багийн ахлагч байсан тэрбээр “Кубань”-д тоглож байгаад энэ өвөл гэрээгээ цуцлан, чөлөөт агент болоод байгаа. Түүнийг “Кайрат”-д ирэх нь гэсэн цуурхал өнгөрсөн жилийн долоодугаар сараас гарсан. “Зенит” баг Аршавин, Кержаков, Тимощук гэсэн гурван ахмад тоглогчтой гэрээгээ сунгахгүй нь тодорхой болсны дараа тэднийг бүгдээрээ Казахстан явах нь гэж ярьж, бичиж эхэлсэн. Гэвч Кержаков Швейцарийг зорьж, Тимощук ганцаараа “Кайрат”-д ирсэн билээ.

“Кубаниас” гарсан Аршавин Петербургт “Зенит”-ийн удирдлагатай уулзсаныхаа дараа “Кайрат”-тай хэлэлцээ хийж эхэлсэн юм. Андрей 1+1 системээр гэрээ байгуулсан бөгөөд дөнгөж эхлээд байгаа Казахстаны АШТ-д шинэ багтаа тусална. Гэхдээ түүнийг урьсан гол шалтгаан бол ирэх зун Европын лигийн урьдчилсан тоглолтод амжилттай оролцож, хэсгийн шатанд шалгарах явдал. Ийм л зорилгыг “Кайрат” өмнөө тавиад байгаа.

Нэрийн хуудас: Андрей Аршавин

Хоч - Шава

Төрсөн он, сар, өдөр - 1981 оны тавдугаар сарын 29-нд Ленинградад төрсөн.

Биеийн өндөр, жин - 172 см өндөр, 69 кг жинтэй.

Бизнес - “Автодор экспресс” авто сүлжээ дэлгүүрийн 49 хувийг эзэмшдэг.

Сонгуульт ажил - 2007 оны гуравдугаар сарын 11-нд “Нэгдсэн Орос” намаас Санкт Петербургийн сонгуульд өрсөлдөн ялсан ч мандатаасаа татгалзсан.

Зуршил - Гоол оруулахаараа долоовор хуруугаа уруулдаа хүргэн тэмдэглэдэг. Энэ заншлыг одоо “Arshavin” брэндийнхээ лого болгон ашигладаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Кайрат” баг ОХУ-ын алдарт хөлбөмбөгч Андрей Аршавинтай гэрээ байгуулжээ   
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй