
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт хүрэлцэн очлоо. Тэрбээр өнөөдөр тус аймагт ажиллах бөгөөд зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар түүний албан томилолт эхэлж байна.
Өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн шинэ барилгын ажлын явц, “Зүүн бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Хэрлэн сумын 10 дугаар багт баригдсан 7 дугаар цэцэрлэг, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм.
Харин маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үргэлжлүүлэн Сүхбаатар аймагт ажиллана. Аймгийн эрүүл мэндийн газрын шинэ байрны нээлтэд оролцож, худалдааны төв, “Боловсрол” хороололтой танилцана. Мөн Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийнэ. Ерөнхий сайдтай хамт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.