
Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно. 224 хүчтэн зодоглох тус барилдааныг МҮБХ, “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сантай хамтран зохион байгуулдаг билээ.
Өнгөрсөн жилийн барилдаанд Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээ, “ТЭЦ-3”, “Химон констракшн”-ы бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэсэн. Харин их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат “Булганхангайн хүчтэн” дэвжээ, “Жигүүр гранд” группын бөх, улсын заан М.Өсөхбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группын бөх, улсын харцага Ц.Содномдорж шалгарсан юм.
Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан болно | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.