Шууд Chart

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь, Говьсүмэр аймагт ажиллана

2016-03-31 14:11:55

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хүрэлцэн очлоо. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар эхлэх түүний албан томилолт "Бизнес инкубатор" төв болон Хамрын хийд орчмын аялал жуулчлалын бүсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсанаар өндөрлөнө.

Тэрээр маргааш Говьсүмбэр аймагт ажиллах юм. Тус аймагт ажиллах үеэрээ Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, Ерөнхий боловсролын I сургууль, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан битүү зах, Уул уурхайн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн "Боржигон" театрт Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзана.

 


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь, Говьсүмэр аймагт ажиллана  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй