Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дугаар салбарыг байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.
Хуралдаанд танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, нийслэлийн ИТХ-ын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр баилах тухай” 185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажиллаж байна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 150 787 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь сард дунджаар 50 гаруй мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлж буй иргэдийг оршин суугаа хаягаар ангилбал тус төвөөр Баянзүрх дүүргийн иргэд дийлэнхдээ үйлчлүүлж байна. Тиймээс төвийн дараагийн салбаруудыг Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд ойртуулж Мишээл экспо, Драгон төвд байгуулах гэж байна.

"Мишээл экспо", "Драгон" дахь салбар энэ сарын 15-наас туршилтаар ажиллаж эхэлнэ | ||
Үзсэн: 283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.