Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалах цэг байгуулна

2016-04-05 10:43:44
Error loading player: No playable sources found

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Мишээл барилгын Их дэлгүүр худалдааны төвийн 1336 м2 талбайд, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 1558 м2 талбайд засварын ажил хийгдэж байна. Төвийн 2, 3 дугаар салбарыг 2016 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн туршилтаар ажиллуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" худалдааны төв дэх салбараас иргэдэд үзүүлж буй 287, үзүүлэх боломжтой нийт 383 үйлчилгээг "Мишээл экспо", "Дүнжингарав" худалдааны төвд үзүүлэхээр програм тохиргоог хийж байна. Иргэдэд үзүүлж буй зарим үйлчилгээнээс хураамж авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 783.3 сая төгрөгийг төвлөрүүлж, холбогдох хууль, журмын дагуу Улсын болон орон нутгийн санд шилжсэн. Эдгээр төлбөрийг эргээд үйлчилгээ сайжруулахад зарцуулдаг байх зарчимд шилжих асуудлыг нийслэлээс Засгийн газарт тавих үүргийг Нийслэлийн Засаг дарга өглөө. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг худалдаалах цэг гаргахыг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалах цэг байгуулна  
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй