
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" худалдааны төв дэх салбар нь үйлчлүүлэгч иргэдийн авто машиныг байрлуулах авто зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд "Драгон" төв дэх салбарын авто машины салбарыг шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа.
"Драгон" төвийн зүүн хэсгээс Сүлжмэлийн үйлдвэрийн урдах уулзвар хүртэл авто зогсоол барих боломжтой бөгөөд тухайн хэсэг нь нийтийн эзэмшлийн талбай юм байна. Санхүүжилтийг Авто замын сангийн хөрөнгөөс шийдвэрлэх зарчмаар ажиллахаар төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг дарга “Драгон төвийн одоогийн орчин нь иргэд очиж үйлчилгээ авахад таатай бус нөхцөлтэй. Шавар шавхай ихтэй, авто зогсоол байхгүй. Тиймээс тэдэнд очиж үйлчлүүлэх боломжоор хангах нь чухал тул авто зогсоолын асуудлыг 04/15-ны өдөр гэхэд шийдвэрлэх шаардлагатай” гэлээ.
"Драгон" төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг байгуулснаар тухайн хэсгийн газрын үнэ цэнэ нэмэгдэнэ гэж албаныхан тооцож байгаа юм.
Үйлчилгээний төвийн авто зогсоолыг шинэчлэн барина | ||
Үзсэн: 317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.