
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласан. Энэ талаар өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаан дээр танилцуулж дараах арга хэмжээг авахаар боллоо.
Үүнтэй холбогдуулан Дорноговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Сайншанд сумын Хамрын хийдийн дөрвөн замын уулзвараас Хан Баянзүрх хайрхан хүртэлх 6.5 км хатуу хучилттай авто зам барих зураг, төсвийг боловсруулан шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн барилгыг шинээр барих хөрөнгийг 2016 оны Төсвийн тодотголд тусгах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
Дорнод аймгийн Хэрлэн суманд байрладаг долдугаар цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоомын асуудлыг судалж, шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ашиглалтад орсон “Боловсрол” хорооллын орон сууцыг Ипотекийн таван хувийн зээлд хамруулах арга хэмжээ авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
Дорнод аймгийн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцыг 100МВт-аар өргөтгөх болон Сүхбаатар аймгийн Боловсрол хороололд 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д тусгах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Говьсүмбэр аймагт шинээр сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг шийдвэрлэнэ | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.