
Архангай аймгийн баруун бүсийн уралдаан Өндөр-Улаан сумын нутаг Хануй бригадын төвд болж, тус сумын ИТХ, ЗДТГ, Хануй бригадын малчин, ард иргэд хамтран зохион байгууллаа. Тус наадамд Архангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв зэрэг аймгийн уяач хүлгийнхээ шандсыг сорьсон юм.
Түрүүлж, айрагдсан хүлгийг уяачийн хамт танилцуулъя.
Азарга
- Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын аймгийн алдарт уяач Б.Барбаатарын хээр.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн баавгай хүрэн.
- Хөвсгөл аймгийн Жаргалан сумын уяач Г.Мөнхбаярын хонгор.
- Архангай аймгийн Жаргалан сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Буянбаярын даншиг хүрэн.
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын уяач Х.Хүрэлсүхийн хүрэн.
Их нас
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Доржзодовийн саарал.
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Хануй хүлэг” галын уяач Х.Хүрэлсүхийн хар.
- Улаанбаатар хот БЗД-ийн уяач Ц.Нүүдэлийн хонгор.
- Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул.
- Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Барбаатарын зээрд.
Соёолон
- Архангай аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын харцага М.Батжаргалын хүрэн халзан.
- Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Ихбаярын хонгор.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн хүрэн.
- Архангай аймгийн Жаргалант сумын уяач Б.Отгонбаатарын хээр.
- Архангай аймгийн Чулуут сумын уяач Г.Батсайханы буурал.
Архангайн баруун бүсийн уралдаан боллоо | ||
Үзсэн: 1713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.