
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цахим хуралд Дорнод, Дорноговиос бусад бүх аймаг, сумдын удирдлага хамрагдлаа. Оны төсөв зохиохдоо салбарын сэтгэлгээгээр биш багийн сэтгэлээр хандаж, тэвчиж болох зардлуудыг тана гэж тэрбээр удирдлагуудад даалгалаа. Мөн “Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга барьсан “төсөвчин” гэгдэх хэдхэн хүн зохиож байна. Тэд зарим ажлын зардлыг хэт хөөсрүүлэн нэмж, анх баталсан зардлыг хэд дахин өсгөж байна. Энэ нь ажил уяж, хэдэн он дамжиж удаашрах шалтгаан болж байна” гээд дээрх байдлыг УИХ–аар төсөв хэлэлцэх үед нээлттэй ярьж, ил тод болгохоо хэллээ. Түүнчлэн аймаг, сумдын ажлын хариуцлага дээшилснийг засгийн газрын тэргүүн сайшааж илүү бүтээлч, хариуцлагатай ажиллахад дөхөм болох арга барил, туршлагаасаа хуваалцан Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа зарим нэг ажлаас санаа авч хэрэгжүүлэхийг захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ | ||
Үзсэн: 1340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.