Шууд Chart

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан маргааш болно

2016-04-08 15:31:32

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан маргааш "Монгол бөхийн өргөө"-нд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 хүчтэн зодоглох бөгөөд барилдааны үеэр хагас саятан болон 50.000 төгрөгийн азтан тус бүр хоёрыг тодруулах гэнэ.

Тус барилдаан нь 2008 оны зургаадугаар сарын 7-нд анх зохиогдож, 256 бөх барилдсанаас Монгол Улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар улсын харцага цолтой байхдаа үзүүрлэж байв. Харин их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин цолтойдоо, улсын начин Ш.Тогтохбаяр аймгийн арслан цолтойдоо шалгарч байсан юм.

Тэгвэл өнгөрсөн жилийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж, улсын аварга С.Мөнхбат, улсын начин Р.Пүрэвдагва нар их шөвөгт үлдсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан маргааш болно  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй