Шууд Chart

Нийслэлд Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

2016-04-11 10:41:28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/268 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд “Зика” вируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо.

Мөн нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны байруудад шумуулын тархалтыг тандан судлахад ард иргэдээс мэдээлэл авах, сурталчилгаа хийх, байрны орц хонгил, орчныг цэвэр байлгахад анхаарч цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулах, нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэгдлээ. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хяналт тавьж ажиллана.


Нийслэлд Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй