Шууд Chart

Монгол Улсын харцага Ц.Содномдорж дахин түрүүллээ

2016-04-11 15:03:25

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэхүү барилдааныг МҮБХ “Монос групп”-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд өнөө жилийн тухайд Олон улсын “GMP” стандартад нийцсэн “Монос” эмийн үйлдвэрийн нээлтэд зориулагдсанаараа онцлог байв.

Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Д.Азжаргал, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглов.

Наадмаас хойш огт зодоглоогүй арслан Д.Азжаргал, начин Ду.Батбаяр нарын бөхчүүд зодоглосон нь сонирхолтой байлаа.

Ийнхүү Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хороо, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, “Соёмбо” спорт хороо, “Сүмт-Өргөө” ХХК, “Оюут хясаа” ХХК-ийн бөх Ч.Ганзориг үзүүрлэсэн бол их шөвөгт Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хороо “Алтай констракшн” ХХК-ийн бөх улсын гардь Ж.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” бөхийн дэвжээ, “Алдар” спорт хороо, “Ноён групп”-ын бөх, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын харцага Ц.Содномдорж дахин түрүүллээ  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй