Шууд Chart

Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг илрүүлэх хяналт шалгалтыг эрчимжүүллээ

2016-04-13 10:27:51

Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласаны төлбөр хураах ажлыг 1 дүгээр сараас эхлэн 5 дугаар  сарыг дуустал нийслэлийн Засаг даргын 2016 оны А/33 дугаар захирамжийн дагуу  зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сард 4,9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх журамтай бөгөөд 1,2,3 дугаар саруудад татвар, төлбөрт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн Татварын газрын өгсөн мэдээллээр 262,304 тээврийн хэрэгсэл  эхний улирлад албан татварт хамрагдахаас 157,576 тээврийн хэрэгсэл хамрагджээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд татвар, төлбөрөө төлсөн эсэхэд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж, зөрчлийг илрүүлж, хуулинд заасан арга хэмжээ тооцох, албан татвар, төлбөр төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан теле камерын тусламжтайгаар илрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хураагдсан тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан эргүүлэн олгох бөгөөд албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна


Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг илрүүлэх хяналт шалгалтыг эрчимжүүллээ  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2016-04-13 11:01
Bi avto mashin, 8 neriin baraanii delguuriin tatvaraa buten jileer ni tuldug getel minii mashin 7 honog buriin 4 deh udur yavdaggui, minii delguur sar buriin 01, 25, 7 honog buriin 5 dah udur bur sogtuuruulah undaa zardaggui getel nadaas ene tur zasag gechiin ene dampuu nuhud buten jiliin tatvar avch bna ene lav shudraga niigem bishee ard tumnii bolood niigmiin erh ashig end iheer zurchigduj bna.

Бидэнтэй нэгдээрэй