
Долоо хоног бүрийн лхагва гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтыг зохион байгуулдаг. Уг уулзалт анх 2015 оны хоёрдугаар сарын 17-нд болсноос хойш өнөөдрийг хүрэл нийт 40 уулзалт болж, 100 гаруй асуудлыг шийдвэрлэжээ.
Хамгийн анхны “Шийдлийн цаг”-аар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах үүргийг өгч байсан. Энэ уулзалтын мөрөөр 80 саяас дээш төгрөгийн үнэтэй том оврын автомашиныг худалдан авдаг байсныг зогсоосон. Өөрөөр хэлбэл, 2015 онд зөвхөн автомашинаас л гэхэд 20.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Мөн 100 гаруй жийп автомашиныг Цагдаагийн ерөнхий газар, Хилийн цэргийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагын аймаг, хилийн салбарт хуваарилсан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.
Өнөөдрийн уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, тус газрын дэд дарга Г.Ганболд нар оролцож, “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт, үр дүнг танилцуулахдаа бодит ажил хэрэг болсон дараах ажлуудыг нэрлэлээ.
- - Төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар эхлүүлж, Дүнжингаравт төрийн үйлчилгээний төв байгуулж, 250 гаруй үйлчилгээг 25 байгууллага иргэдэд үзүүлж байна. Өнгөрөгч сараас яам, тамгын газар, Засгийн газрын агентлагуудийн 92 үйлчилгээг 12 байгууллага нэмж үзүүлж эхэлсэн. Энэ оны зургадугаар сарын 1 гэхэд аймаг, орон нутгуудад ийм үйлчилгээг нэвтрүүлсэн байхаар ажиллаж байна.
- - Баруун таван аймагт шатахууны жижиглэнгийн үнэ 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн аймгуудад 100-230 төгрөгөөр буурлаа
- - Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс 50 хувь бууруулсан.
- - Энэ дөрөвдүгээр сарын эхнээс орон нутагт интернэтийн үнийг Улаанбаатарынхтай ижил үнэ-тэгш хурдаар хүргэдэг боллоо.
- - Төрийн банкны малчны зээлийн хүүг 10 хувьд амжилттай шилжүүллээ.
- - Энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авлаа.
- - www.shilenkhynalt.gov.mn сайт ажиллаж, шилэн хяналтын тогтолцоонд шилжлээ.
- - Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталлаа.
- - Засгийн газрын 2015 оны 149, 171 дүгээр тогтоолоор Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зээлийн 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.
- - “Чингис хаан” олон улсын буудал транзит танхимтай боллоо. Транзит танхимтай боллоо.
- - “МИАТ” 220 зорчигчийн суудалтай Боинг 767-300 ER Боинг 737-800 загварын онгоц худалдан авч паркаа шинэчилснээр Ази, Европ чиглэлийн нислэгийн сүлжээгээ өргөжүүлэн, Франкфурт, Сингапур, Манжуур, Хайлаар, Эрээн чиглэлд шинэ нислэг үйлдэж эхэллээ.
- - АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлд2014 онд бүртгэгдсэн “Gilead Sciences” компанийн“Совалди”, “Харвони” эмийг Монгол Улсын бүртгэлд бүртгэн, 99 хувийн хөнгөлөлттэй үнээр эмчилгээнд нэвтрүүлж 1300 гаруй хүн хамрагдаад байна
- - Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас аж ахуйн нэгж тус тус чөлөөлөгдлөө.
“Шийдлийн цаг”-аар 100 гаруй асуудал шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.