
Монголын үндэсний сурын холбоо 2015 оны долоодугаар сарын 9-нд УИХ-ын Төрийн байнгын хороонд харваачдадаа шинэ цол олгох, цолыг нь нэмэх тухай хууль өргөн барьсан. Тэгвэл тэрхүү хуулийг өчигдөр болсон эхний хуралдаанаараа 100 хувь дэмжижээ.
Дээрх холбоо нь тус хуульдаа Дархан мэргэн цолыг шинээр бий болгохоор санал дэвшүүлсэн бол даяар дуурсах мэргэн, хошой мэргэн, мэргэн цолыг 50 гаруй хүнд ахиулж олгохоор санал хүргүүлсэн гэдэг.
Үүнээс хамгийн том буюу Дархан мэргэн цолд эрэгтэйчүүдээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Хүдэрчулуун, Гавьяат тамирчин Ш.Даваахүү, эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Баян-Уул сумын харваач Х.Даваажаргал, Хэнтий аймгийн харваач Х.Оюунцэцэг нарын нэрийг тодорхойлсон байна. Харин бусад цолыг үлдсэн тооны харваачид олгохоор нэрсийг нь гаргажээ.
Үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн харваачид Дархан мэргэн цолыг олгоно хэмээн заасан ч өнөөдрийг болтол эмэгтэйчүүдээс Ч.Мөнхцэцэг л энэ болзлыг хангасан удаатай. Тиймээс энэхүү өндөр босгыг арай “намсгаж”, дөрөв болгосныг албаныхан хэлж байна.
Дархан мэргэн цолд дөрвөн харваач нэр дэвшжээ | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.