Шууд Chart

Авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно

2016-04-14 09:35:07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5835 дугаар шийдвэрийн дагуу нийслэлийн 2016 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэний өмчилсөн газрын нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо


Авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй