Шууд Chart

Монголчуудын давсны хэрэглээ зохистой түвшнээс 2-3 дахин их байдаг

2016-04-14 14:43:32

Сүүлийн үед их яригдах болсон зохистой хооллолтын хамгийн чухал асуудал нь хоол, хүнсний бүтээгдэхүүний орц, найрлага. Өөх тос, уурагт бодисын хэрэглээ манай иргэдийн дунд олон улсын түвшнээс дээгүүр байдаг. Үүнээс гадна давсны хэрэглээ хэт өндөр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан  зөвлөмжөөр хүн өдөрт дээд тал нь таван грамм давс хэрэглэж болно гэж заажээ. Харин монголчуудын дундаж хэрэглээ 11 грамм, зарим бүс нутагт 15 грамм байдаг байна.

Хүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэнд, цаашилбал Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Энэ тал дээр иргэд болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид мэдлэг хангалтгүйгээс зөрчил гарсаар байна. Тиймээс ард иргэдийн дунд зохистой хооллолтын талаар мэдлэг мэдээллийг дээшлүүлэх шаардлага байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголчуудын давсны хэрэглээ зохистой түвшнээс 2-3 дахин их байдаг  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-04-14 16:27
Нунтаг цагаан давс бол зөвхөн натрийн давс. Натриас өөр юу ч байхгүй. Иод байдаг ч юм уу үгүй ч юм уу. Үндсэндээ хор л гэсэн үг. Натрийн давс нь цус өтгөрүүлэн, судасны ханыг хатууруулж цусны даралттай болох эх үүсвэр болдог. Гэтэл нуурын бор давсанд хүний биенд хэрэгтэй магни, кали гэх мэт маш олон эрдэс бодисууд яг байх ёстой тунгаараа байдаг. Байгаль эхийн бүтээсэн гайхамшигт эрдэсийг шороотой энэ тэр гэж битгий цамаархацгаа. Цагаан давс хэмээх хорыг хэрэглээнээс хасч нуурынхаа бор давсыг хэрэглэхийг уриалж байна..

Бидэнтэй нэгдээрэй