Шууд Chart

Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй

2016-04-15 13:00:59

Монголын Үндэсний музейн захиргаанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус музейн урд  хэсэгт  жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх хүсэлт ирүүлсэн. Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн. Хуралдаанд асуудлыг танилцуулсан Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей нь 55 мянга гаруй үзмэр, жилд 80 гаруй мянган үзэгчтэй.

Сүүлийн жилүүдэд манай музейн урд талбайд иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж гэр барьж олон  хонох тохиолдол эрс нэмэгдсэн. Жагсагчид тухайн орчны эд хогшил, хөшөөг эвдэж, бие засах, гал түлэх, хоол хийх, хог хаях зэргээр бохирдуулдаг. Музейгээр үйлчлүүлж буй иргэд, ялангуяа бага ангийн сурагчдын багш, эцэг эхчүүд музей үзэх боломжоор хангах, аюулгүй байдлыг хангаж өгөх гомдол, хүсэлтийг удаа дараа ирүүлж байна. Мөн жилийн дөрвөн улиралд манайхыг зорьдог гадаадын жуулчдын тав тух, аюулгүй байдал ч хөндөгдөж байгаа юм” гэдгийг онцлоод тухайн хэсэг тохижилтын ажил хийх гэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/287 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  Монголын Үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй гадад, дотоод иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Нийслэл, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад орчон соёлын үл хөдлөх дурсгалын орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлт гаргасн иргэдийн эрхийг хангаж, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу  зөвшөөрөл олгож байхыг дүүргүүдийн Засаг даргад үүрэг болгосон байна.


Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-15 14:34
Бат үүл чи болохоор трактортой жагсаж болдог, тэрбайтугай женког өмөөрч болдог, бусад нь яагаад болдоггүй юм, нэртэйгээр нь Зоригийн хөшөөний дэргэд болно гээд шийдвэр гаргачих

Бидэнтэй нэгдээрэй