Шууд Chart

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг энэ жилийн наадамд түрүүлнэ хэмээн таамаглаж байна

2016-04-15 16:05:14

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 1024 хүчтэн зодоглоно. Арван даваатай болох тус наадамд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Алтай” констракшн, “Хан-Тайшир” дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг түрүүлэх болов уу гэсэн таамгийг олон хүнээс сонслоо. Тэрбээр бэртлийн улмаас ойрд заалны барилдаанд барилдаагүй ч бэлтгэл нь эдгэрч байгааг дэвжээнийхэн нь хэлж байна.

Мөн тэрбээр дээхэн нэгэн ярилцлагадаа “Монгол Улсын Дархан аварга Ш.Батсуурь агсны халааг авах аварга цолтон манай нутгаас тун удахгүй төрнө гэдэгт итгэдэг” гэж байв. Тиймээс тэр зөгнөлөө өөртөө ч хэлж байсан байж болох юм.  

Тэгээд ч бяр байгаад аз байвал хэний ч аавын хүү есөн хөлт их цагаан тугаа арав тойрно шүү дээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг энэ жилийн наадамд түрүүлнэ хэмээн таамаглаж байна  
Үзсэн: 4139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-04-18 15:30
Тэр ерөөл бат орших болтугай
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-04-16 13:44
Мөнхбатард уначаад новширж Бадрах гэж хорны хүүдиигээр хамгаалуулж луйвардаагүй бол хэдэн жил үзэх л байсандаа.хажууд нь байсан бөхчүүд хүртэл ярьдгиин бадрах засуулууд яаж хэлмэгдүүлж мөөеө арсланг хохироснииг.юун улсад түрүүлэх өөрөө тэгж бичүүлээд байгаамуу
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2016-04-16 12:46
5 davah bolvuu daa
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2016-04-15 22:55
tiim shu turuulne dee
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-04-15 21:39
ЭНЭ БӨХ МУУ МЭДДЭГ ХҮНИЙ Л БОДОЛ БАЙНА ЯАХАВ ШӨВГӨРЧИХ БАЙХ
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-15 17:18
Лаларааа
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-04-15 17:10
ene yavahgui ee. tsol ni tomdson boh doo
203.169.50.xxx [203.169.50.xxx] 2016-04-15 16:46
https://www.facebook.com/Hantaishir/photos/a.113553202148614.1073741832.113136828856918/352455181591747/?type=3&theater
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-04-15 16:34
Za bas arai guu bh
116.125.68.xxx [116.125.68.xxx] 2016-04-15 16:33
Согтохоороо их муухай араншинтай хүн байдаг. Нэг хүүхнийг татаж чангаагаад машинд чихэж аваад явналээ. Ийм хүн гарьд болсон нь аз биз...
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-15 16:24
бөх гадарладаг хүнд бол үнэмшил муутай л сонсогдож байна
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-15 16:24
бөх гадарладаг хүнд бол үнэмшил муутай л сонсогдож байна

Бидэнтэй нэгдээрэй